Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан гамшгийн аюулгүйн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн Нутгийн захиргааны төв Цогцолбор байр, НҮНТ-ийн дэд салбарууд нийт 13 байрны Нийтлэг үйлчилгээний газрын 203 ажилтан, албан хаагчид хамрагдсан.
Байр хариуцсан менежерүүд байруудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад дуут дохионы мэдээллийг хүргэн, 16.00 цагаас эхлэн гаднах цугларах цэгт цуглуулан Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн мэдээ, мэдээллийг аван ажилтан, албан хаагчдынхаа ирцийн бүртгэлийн мэдээг өгч ажилласан.