Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газрын хамт олон бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад үйлчлэх нийтлэг үйлчилгээний бодлогыг НИТХ-ын тогтоол, шийдвэр, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг удирдлага болгон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хийгээд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хэвийн тогтвортой, ая тухтай явуулах нөхцөл бололцоог хангах, нийслэлийн иргэдийг хүлээн авч соёлтой хөнгөн шуурхай үйлчилэхэд чиглэгдсэн бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл, мэдлэг чадвар, шургуу хөдөлмөрөө зориулан цаг нартай уралдан ажилладаг билээ.
Бид хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж төрийн албан хаагчдад үзүүлж буй үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилт тавин төрийн үйлчилгээнд шинэ соёлыг нэвтрүүлж, үйлчилгээг шинэ шатанд гаргахын төлөө улс орны эдийн засаг, нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор ажлын агууламж, цар хүрээний хувьд өргөжин тэлсэн шинэчлэлтийг хийхийг зорьж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.