Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” нэг сарын аянд тус байгууллага нэгдэн ажилтан, албан хаагчид болон төрийн албан хаагчид, үйлчилгээ авч байгаа иргэдэд аянтай холбоотой олон талт нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Эдгээрт:
- Ажлын байранд дах сургалт
- Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын эрх тэгш оролцоог хангахад болон төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр, тав тухтай орчинд үйлчилгээ авахад зориулж ‘’ТУСЛАМЖИЙН ХОНХ’’-ыг байршуулсан
- Нийт 13 байранд байрлах иргэдэд зориулсан мэдээллийн самбар болон үйлчилгээний цонх зэрэгт аяныг сурталчилсан зурагт хуудаснууд, мэдээллийг байршуулах
- Байруудад ажилладаг төрийн албан хаагчид болон үйлчилгээ авч байгаа иргэдийг өглөө угтан авч халуун жүүс, өглөөний цайгаар дайлан “Төрийн үйлчилгээг харилцан хүндэтгэн үзүүлье” хэмээн уриалах
- “Харилцан хүндэтгэе” сэдэвт шторкуудыг бэлтгэн цахим сүлжээ, байгууллагын пэйж хуудаст байршуулах, дэлгэцээр иргэдэд үзүүлэх
- АХА тэмцээн зохион байгуулах
- “Хүндлэл мэндлэхээс эхэлнэ” эерэг хандлагыг түгээх нөлөөллийн үйл ажиллагаа
- Тусгай хэрэгцээт иргэдээ ойлгоё хүндэлье!” сэдэвт дохионы хэлний анхан шатны сургалтууд зэргийг зохион байгууллаа.