Нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд, Нийслэлийн нутгийн захиргааны төв Цогцолбор байрны гадна дотно орчин, ажлын байрны өрөө, тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээ, инженерийн байгууламжийн ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаатай танилцах, байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааг баримтлан ажиллах, хөдөлмөрийн харилцаа болон төрийн албаны ёс зүйтэй холбоотой хууль, эрх зүйн талаарх мэдээ, мэдээллийг нийт ажилтнуудад хүргэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 13 байранд очин ажиллаа.
Ажлын хэсэг нь байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, хөдөлмөрийн харилцаа, эрсдэлийг үнэлэх аргачлал, байгууллагын дотоод журам, соёл, ёс зүй харилцаа хандлага, цэвэрлэгээ, үйлчилгээний стандарт, инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ болон хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагааны талаарх сургалтыг хийсэн бөгөөд нийт 190 гаруй ажилтан, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл олгосон байна.