БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулсан Хөгжиж буй орнуудын хэлтсийн болон түүнээс дээш түвшний холбогдох албан тушаалтнуудад зориулсан “Дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд үйлдвэрлэлийн мэдээллийн технологийн хэрэглээ ба менежмент” сургалт, 2023 оны 06 дугаар сарын 08-21-ний хооронд Гуйян хотод болж өндөрлөв.
БНХАУ-тай найрамдалт харилцаатай /Монгол, Лаос, Шриланк, Куба, Гана, Нигер, Узбекстан/ зэрэг 7-н улсын 26 төлөөлөгчид тус семинарт оролцож, мэдээлэл технологи, программ хангамж, сүлжээний технологийн чиглэлээр Экологийн үүл, барилгын материалын үүл, химийн аюулгүй байдлын үүл, ухаалаг хөдөө аж ахуйн үүл, ухаалаг аялал жуулчлалын үүл, хөдөөгийн сэргэлт зэрэг хэд хэдэн үүлэн платформын хэрэглээг Гуйжоугийн Шинжлэх Ухааны Академийн сургалтаар танилцаж, хэлэлцсэн.Хөтөлбөрийн дагуу 06.08-06.09, 06.13-06.16, 06.19-06.21-ний өдрүүдэд танхимын сургалтад хамрагдаж, 06.10-06.12, 06.17-06.18-ны өдрүүдэд үйлдвэрлэлийн дадлага хийж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцон ажиллалаа.