Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/127 дугаар тушаалын дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотод зохион байгуулагдсан “Digital Economy under the Global Development initiative” буюу “Цахим худалдааны эдийн засаг” олон улсын сургалт, семинарт хамрагдав. Тус семинарт хөгжиж буй 9 улсын /Монгол улс, Гана улс, Ливи улс, Камбожи улс, Узбекстан улс, Бразил улс, Нигерь улс, Армани улс, Tринидад ба Тобаго улс/ 9 улсын 20 гаруй төлөөлөгчид тус семинарт оролцож, цахим худалдааны чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, цаашид хамтарч ажиллах чиглэлийн талаар танилцуулга хийж, хэлэлцсэн болно.