Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 93 ажилтан, албан хаагчид хариуцсан ажил үүргийнхээ дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг ханган Хүй 7 худаг,
Төв цэнгэлдэх хүрээлэн, 61 гарамд хүндэтгэлийн хүлээн авалт зоогийн үйлчилгээ, Нийслэлийн Засаг даргын хүндэтгэл үзүүлэх үйлчилгээний 5, 8, 10 ханатай гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууц байршуулах, уяачдын төв асарт үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн VII/11-13-ны баярын өдрүүдэд иргэд, зочид, төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барьж, хүлээн авалтын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан ажиллалаа.