Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хар тамхитай тэмцэх газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор уршиг үр дагаврын талаар мэдлэг олгох, хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр байгууллагын нийт 117 ажилтан, албан хаагчдыг хамруулсан ба Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишиг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нас, сэтгэлзүйн онцлог, тэдгээрийн асран хамгаалагч, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар мэдлэг мэдээллийг өглөө.