Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшиг”, “Гал түймрийн аюул” сэдэвт сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд байгууллагын нийт 45 ажилтан, албан хаагчдад газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээ, галын хор болон гал унтраах багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гал гарсан үед галын хорыг хэрхэн ажиллуулах талаар дадлагын хичээл орлоо.