ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ СУРГАЛТАД АЛБАН ХААГЧИД ОРОЛЦОВ.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг ээлтэй, аюулгүй орчинд авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэгсэл болох 4 ширхэг тэргэнцрийг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо Үйлдвэрлэл, үйлчилгээний алба, Инженерийн байгууламж ашиглалт, үйлчилгээний албаны албан хаагчдад  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх” нь сургалт оров.

            Манай байгууллагын хүсэлтийг хүлээн авч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хэрэгсэл болон сургалт арга зүйг олгосон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт талархал илэрхийлье.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ СУРГАЛТАД АЛБАН ХААГЧИД ОРОЛЦОВ. Reviewed by on . Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »