Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдав

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар нийт ажилтан, албан хаагчиддаа зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр НЗЗ-ны 5 дугаар байранд мэдээллийн цаг зохион байгууллаа.

Энэхүү мэдээллийн цагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдал болон Газар хөдлөлтийн  норм норматив, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэрэг мэдээ, мэдээллээр хангаж сургалтыг БЗД-ийн ОБГ-ын хэлтсийн дарга Б.Чинбат

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрт илэрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл зөв хоололт” сэдвээр мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг НЭМГ-ын мэргэжилтэн Н.Мэндсайхан, Ж.Паламжав нар өгөв.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдав Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар нийт ажилтан, албан хаагчиддаа зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газартай хамтран Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар нийт ажилтан, албан хаагчиддаа зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газартай хамтран Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »