Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид “УЛААНБААТАР МАРАФОН-2022” олон улсын гүйлтэд амжилттай оролцлоо

“УЛААНБААТАР МАРАФОН-2022” Олон Улсын гүйлт Сүхбаатарын талбайд 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09.00-18:00 цагийн хооронд

  • 42195 м 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй
  • 21095 м 18-34, 35-54, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй
  • 10000 м 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй
  • 5000 м 12-17 насны охид, хөвгүүд
  • 5000 м18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй эрүүл мэндийн гүйлт нээлттэй
  • 1500 м Гэр бүлийн, ХБИргэд тэргэнцэртэй, хараагүй гэсэн зай, насны ангилал, төрөлтэйгөөр явагдан амжилттай зохион байгуулагдсан.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уламжлалт “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх гүйлтээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэд өдөр тутам биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой уралдаан юм. Энэ удаагийн марафонд 20,000 гаруй хүн бүртгүүлж, Монгол Улсын нэр хүндтэй тамирчид, гадаадын  26 орны 150  гүйгч, тамирчид оролцсон энэхүү тэмцээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтэд нийт 28   ажилтан, албан хаагчид амжилтаа ахиулан амжилттай оролцлоо.

Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид “УЛААНБААТАР МАРАФОН-2022” олон улсын гүйлтэд амжилттай оролцлоо Reviewed by on . “УЛААНБААТАР МАРАФОН-2022” Олон Улсын гүйлт Сүхбаатарын талбайд 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09.00-18:00 цагийн хооронд 42195 м 18-аас дээш насны эрэгтэй “УЛААНБААТАР МАРАФОН-2022” Олон Улсын гүйлт Сүхбаатарын талбайд 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09.00-18:00 цагийн хооронд 42195 м 18-аас дээш насны эрэгтэй Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »