Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх, дадал хэвшилд сургах, биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялан явах хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ” НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР” -Т шилжин явах аяны цом, удирдамж хүлээлгэн өглөө.