Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар Нийслэлийн Хүний хөгжлийн төвтэй хамтран Төрийн албан хаагчдын ёс зүй, гадаад дүр төрх сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.
Сургалтад Захиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтэс, Инженерийн байгууламжийн, ашиглалт, үйлчилгээний алба, Үйлдвэрлэл үйлчилгээний албаны ажилтан албан хаагчид оролцов.
Сургалтыг НЗДТГ-ын Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн , Нийслэлийн Хүний хөгжлийн төвийн сургагч багш О.Тунгалаг мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаа.