Нийтлэг үйлчилгээний газар Төрийн албан хаагчдын эрүүл орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд үйлчилгээний ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих, идэвхижүүлэх зорилгоор “НОГООН ОРЧИН” сэдэвт болзолт уралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү уралдааныг ажлын хэсэг удирдамжийн дагуу дүгнэж шалгаруулав
- 1-р байр Сэлбэ дэд төв
Сэлбэ дэд төв болон НҮНТ Оргил салбарын нийт 16 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй 20 төрлийн 100 цэцгийг эхнээс нь үрсэлгээ хийж тарьж байршуулсан. Ургах нөхцөл, ашигтай тал, өнгө үзэмж, арчилгаа хэрхэн шаардагдах зэргийг харгалзан үзэж бүх давхраар байршуулж цэцэгний нэр төрөл, ач тусыг нь тавьсан байна.
- 2-р байр Драгон салбар
Тус байранд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Байгалийн гэрэл бараг тусдаггүй, агаар цэвэршүүлж хүчил төрөгч ялгаруулдаг, нарны тусгал шаардахгүй, арчилгаа бага ордог цэцэгс тарьж модны холтсоор савыг хийсэн байна. Үүнд: пальма, луу мод, саваргана, мөнхрөө, давжаа мөнхрөө, хосын цэцэг, баримгана, нил, бурхны суудал, шимтэглээ, алаг халгай, зааны чих, цэцгээр гоёдог цэцэг кросандра, шимтэглэй, зузаахай.
- 3-р байр Зоогийн газар
Зоогийн газрын ажилчид цэцэгний төрлөөс гадна цэцгийн тавиур, цэцэг суулгах саваа өөрсдийн гараар цэцгийн саваа хийж бүтээсэн. Цэцэгний савыг гипсээр хийж, акрелин будгаар будаж, усаар зуурч шингэлээд шааранд хийж тойруулж хатаагаад уг цэцгийн ваарыг хийсэн. Бэлэн болсон ваараа зүлгүүрээр зүлгэж, акрелин будгар будаж, гадуур нь лакдсан ба дотоод нөөц боломжоо ашиглан цэцэгний төмөр тавиур, гипсэн ваар, сонингийн цаасаар сагс сүлжин цэцэгний саваа чимжээ.
- Тусгай байр НЗЗ-ны 5А байр
НЗЗ-ны 5А байр нь хуучин 22 ширхэг цэцгүүдийн хөрсийг сольж, бордоо нэмж, гараар хийж бүтээсэн 50 ширхэг шинэ цэцгийн савандаа үрсэлгээ болон цэцгүүдийг хөрсжүүлэн шинээр суулгаж, нэр төрлийг 17-гоор нэмэгдүүлж, нийт 99 цэцэгтэй боллоо.
Хамт олноо манлайлан өөрийн ур чадварыг гаргаж идэвхи зүтгэлтэй оролцсон 2 албан хаагчийг шалгаруулав.
Үүнд:
1. Г.Мөнхцэцэг (5б байрны угтах үйлчилгээний ажилтан)
2. Э.Очирсүрэн (Мишээл салбар гадна талбайн үйлчлэгч) нар байлаа.