Соёлын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хамтдаа үлгэрлэе” уриан дор иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахад сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан.Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон 500 орчим эцэг эхийн төлөөлөл оролцсон.
Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжид гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдад хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж буй багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгасан. “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнд нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Эцэг эхийн зөвлөлийн дарга, орлогч дарга Б.Галмандах, Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн ажилтан Н.Булганчимэг нар байгууллагаа төлөөлөн оролцлоо.