Биеийн тамир спорт хамтлагаас “Оюу-Шүр мед” эмнэлэгтэй хамтран 2021 оны 11 сарын 03-12 өдрүүдийн хугацаанд байгууллагын нийт ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай зохион байгуулав. Тус эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 250 ажилтан, албан хаагч хамрагж, цусан дахь Д витамин, элэгний хавдрын маркер үзэж, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг хийж, цээж гэрэлд харах, дотор, эмэгтэйчүүд, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэлээ.