Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төв болон “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт аяныг амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Байр ашиглалтын албанаас 2021 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 12-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг захиргааны 1, 2, 3, 4, 5а, 5б, 5в байр, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төв болон “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны гол зорилго нь Нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх үедээ зайлшгүй баримтлах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг чанд сахиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ажиллах чадвар, эрүүл мэндээ хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Тус аяны хүрээнд нийт 230 ажилтанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын заавар, зөвлөмжийг өгч, НЗЗ-ны байр, НҮНТ, дэд төвүүдэд эрүүл, аюулгүй ажиллах зөвлөмж, ус, цахилгаанаа хэмнэх уриалга бүхий стикер /наалт/,  албанаас боловсруулсан мужаан, цахилгаанчин, сантехникийн слесарийн ажлын байрны аюулгүй ажиллах өдөр тутмын зааварчилгаа зэргийг багтаасан материалыг байр тус бүрээр бэлтгэн хүлээлгэн өглөө.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төв болон “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт аяныг амжилттай зохион байгууллаа. Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Байр ашиглалтын албанаас 2021 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 12-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг захир Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Байр ашиглалтын албанаас 2021 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 12-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг захир Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »