Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас 2020 онд санаачлан НЗЗ-ны байруудад байрлах ННЗБ-ын ажилтан, албан хаагчдыг ажлын байран дээр хог ангилан ялгаж хэвшүүлэх, хамтран ажиллахыг уриалсан “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт сургалтыг 7 удаа зохион байгуулж байсан билээ. Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт давтан сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Тус сургалтад нийт 10 байршлаас 118 ажилтан, албан хаагч хамрагдаж өмнөх мэдлэгээ бататгаж, шинээр орсон ажилчдад хог ангилан ялгах мэдлэгийг олгосон юм.