Нийслэлийн Засаг даргын уриалсан “Дэм дэмэндээ 2” аянд манай хамт олон нэгдэж, коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4, 26, 36-р хорооны 80 өрх, байгууллагын өндөр настан 40 өрх, нийт 120 өрхөд өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
Тус өрхүүдэд байгууллагын удирдлагууд болон захиргааны албан хаагчдын төлөөлөл 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгөв.