Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмууд болон Монгол Улсын ЗГХЭГазрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар баталсан аргачлал, загварыг танилцуулах ЗГХЭГ-аас нийслэл, дүүрэг, аймаг, сумдын хэмжээнд зохион байгуулагдсан цахим сургалтад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай байгууллагаас 5 байршлаас нийт 17 албан хаагч хамрагдлаа. Тус сургалтаар 216 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, 206 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, 217 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг тогтоох, тайлан гаргах журам”, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан
“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-уудыг танилцуулж, байгууллага “Стратеги төлөвлөгөө” болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа юуг голчлон анхаарах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хэрхэн үнэлж дүгнэх зэрэг мэдээлэл өглөө.