Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх мэргэжил арга зүйн сургалтад хамрагдлаа

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх мэргэжил арга зүй” цахим сургалтад тус байгууллагаас 3 албан хаагч хамрагдлаа.             Тус сургалтаар иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хийх дүн шинжилгээг сайжруулах, өргөдөл, гомдлын шалтгаан нөхцөлийг байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн нэгж, албан хаагч гэсэн байдлаар нарийвчлан судалж, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаа, зөрчлийн үзүүлэлтийг бууруулах, байгууллагын цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулж хэвших, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын ERP системд албан хаагчдыг бүртгэх, мэдээллийг шинэчлэх, засварлах арга хэмжээг тухай бүр шуурхай гүйцэтгэх, албан тушаалтныг мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.

Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх мэргэжил арга зүйн сургалтад хамрагдлаа Reviewed by on . Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг дээш Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчдын ур чадварыг дээш Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »