Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан “Хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” цахим системийн онлайн сургалтад 2 албан хаагч хамрагдлаа. Уг систем нь байгууллагын бүтэц, байршил, орон тоо, ажлын байр, ажиллагсдын мэдээлэл, ажил эрхлэлт, давхар ажил, шилжилт хөдөлгөөн, цалин хөлс, нэмэгдэл урамшил, сахилгын зөрчил, нөөцийн бүртгэл зэрэг үйл ажиллагааг бүртгэж удирдаг бөгөөд тус сургалтаар энэхүү системийн шинэчлэлтийн талаар мэдээлэл олгосон.
Тус нэгдсэн систем нь шинэчлэгдсэнээр “Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн системийн сан”-д улсын хэмжээнд давхцалгүй, үнэн зөв, бодит цаг хугацааны мэдээлэл бий болсноор бүх түвшний хэрэглэгчид өөрийн эрх, үүргийн хүрээнд нэгдсэн мэдээллээр хангагдаж мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх, нэг төрлийн мэдээллийг олон төрлийн мэдээлэл хүсэгчид давтан гаргаж өгөх асуудал буурах боломж бүрдэх чухал ач холбогдолтой байна.