Сонгинохайрхан дүүргийн 12,13,14,15,16,17 дугаар хороодын зах, худалдааны төвүүдэд халдвараас урьдчилан сэргийлэхээр дэглэмийг сахиулан ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчдын баг бүрэлдэхүүн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, зураглалыг гаргах чиглэлээр үйлчлүүлж буй иргэдийг QR  кодоор бүртгэлжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар хүнсний дэлгүүр, зах бөөний төв, ресторан, үсчин, дугуй засвар, гар утасны засвар худалдаа, ТҮЦ, эмийн  сан гэх мэт  иргэд олноор үйлчлүүлдэг 175 аж ахуй нэгж, байгууллагад хяналт тавин, цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгөн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12,13,14,15,16,17 дугаар хороодын зах, худалдааны төвүүдэд халдвараас урьдчилан сэргийлэхээр дэглэмийг сахиулан ажиллаж байна Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »