Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID-19 болон онцгой нөхцөл байдлын энэ үед менежментийн зөв арга хэрэгсэлд тулгуурлан, осол аваарын үеийн менежмент, эрсдлийн менежментийн мэдлэг ойлголт чухал хэрэгцээ шаардлагатай байгаа билээ. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Стандарт, хэмжил зүйн газар онцгой байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ, сэргээн босгох үйл ажиллагааны үед хэрэглэх MNS ISO 22301:2020, MNS ISO 22320:2020, MNS ISO 22395:2020, MNS ISO 31000:2020 үндэсний стандартуудыг баталсан бөгөөд тус стандартуудыг танилцуулах цахим сургалтыг НЗДТГазар, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан
Тус сургалтад манай байгууллагаас 10 байршилд нэгэн зэрэг нийт 24 албан хаагч хамрагдаж, төрийн албан хаагчид болон иргэдийн шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх, байгууллагын стратегийн, үйл ажиллагааны, нийцлийн, санхүүгийн, хүний нөөцийн, цар тахлын менежментийн зөв тогтолцоог бүрдүүлэх чадамжийг сайжруулах чиглэлийн мэдлэгийг олж авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.