Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны шавыг тавьсан газар буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээний үеэр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын хамт олон нийслэл, орон нутгийн удирдлагууд болон хүрэлцэн ирсэн зочид, нутгийн иргэдэд хүндэтгэлийн болон хээрийн хүлээн авалтын үйлчилгээг амжилттай зохион байгуулан ажиллалаа.