Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын  Шуурхай зөвөлгөөн 2020оны 10  дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын Б зааланд боллоо. Хурлаар дараах 5 асуудлыг танилцуулж хэлэлцлээ.

Үүнд:

  1. Хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийн танилцуулга- Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа
  2. Албан тушаалд шинээр томилогдсон болон дэвшин томилогдсон албан хаагчдын танилцуулга- Захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа
  3. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц- Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа
  4. Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвөлгөөнд оролцсон тухай мэдээлэл- Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтан Т.Итгэл
  5. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон цаг үеийн шинж чанартай бусад асуудал- Газрын дарга Х.Эрдэнэбилэг

Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар:

  1. Ажлын цаг ашиглалтыг сайжруулах,  ажлаас хоцрох, таслах, эрт тарж явах зэрэг цаг ашиглалттай холбоотой зөрчил гаргахгүй байх;
  2. Өвөлжилтийн  бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлж  ажиллах;
  3. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх  бэлтгэл ажлыг  хангах;                 

Байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.   

  1.  Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ болон Дотоод хяналт хариуцсан ажилтанууд Захиргаа санхүүгийн хэлтэсийн албан хаагчдын цаг бүртгэлийг шуурхай зөвөлгөөн болгонд танилцуулж байх;
  2. Бүх ажилтан, албан хаагчид ажилдаа хариуцлагатай хандах, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллах;
  3. Байр хариуцсан менежерүүд хариуцсан байрныхаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах;
  4. Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч  нар улирлын тайлан, баланс, өр авлагын тооцоог үнэн зөв гаргахад анхаарч, цаг хугацаанд нь бүрэн тайлагнах;
  5. Байгууллагын спортын арга хэмжээг ажилттай зохион байгуулах;

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын  Шуурхай зөвөлгөөн 2020оны 10  дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын Б за Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын  Шуурхай зөвөлгөөн 2020оны 10  дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын Б за Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »