Мэргэшсэн инженер, магистр багш Б.Бямбацэрэнг урин 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, ажилтны ажлын байр, салбарын онцлогт тохирсон мэргэжил, арга зүйн чиглэлийн сургалтыг байр ашиглалтын албаны 30 гаруй ажилтанд зохион байгууллаа.