“Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн-2020”-д оролцлоо

Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай зөвлөгөөнд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Ёс зүйн зөвлөлийг төлөөлж дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Т.Итгэл оролцлоо.

Тус зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар тус тус үг хэлсэн бөгөөд тус зөвлөгөөнд 14 яам болон, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд цахим системээр шууд холбогдон оролцсон байна.

“Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн-2020”-д оролцлоо Reviewed by on . Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »