Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/213 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүнсний хог хаягдлаар бордоо хийх төсөл хөтөлбөр боловсруулан хүнсний органик хог хаягдал цуглуулан тээвэрлэж, компост бордоо хийх талбайд хүргэх ажлыг эхлүүлэн, туршилтын ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниас тусгай тээвэрлэлтийн машин гарган ачилт хийж эхэлсэн.
Тус үйл ажиллагаанд манай байгууллага нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн нэгдэж НЗДТГ болон Хангарди ордны зоогийн газраас гарсан хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь хүнсний ногоо, жимсний хальс, хоолны үлдэгдэл, яс, хэрэглэсэн хүнсний тос, амны цаас, чигчлүүр зэрэг төрлөөр ангилан ялгаж, ачилтад нийлүүлж эхэллээ.