Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас санаачлан зохион байгуулж буй “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт 4 дэх удаагийн сургалтыг НЗЗ-ны 4 дүгээр байранд байрлах Нийслэлийн нутгийн захиргааны болон бусад байгууллагын дунд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж явуулж 12 байгууллагын 17 ажилтан, албан хаагчид, манай байгууллагын үйлчилгээний ажилтнуудын хамтаар идэвхтэй оролцлоо.