“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах” сэдэвт 3 дахь удаагийн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл” салбарт зохион байгууллаа.
Сургалтыг Улаанбатар хотын Захирагчийн ажлын албаны-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах төслийн мэргэжилтэн А.Болортуяа явуулж тус салбарын 18 байгууллагын 25 ажилтан, албан хаагчид оролцлоо.