Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын захиргаа, санхүүгийн хэлтсийн нийт албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар, ёс зүй, имидж бүрдүүлэлт” сэдэвт сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хангарди ордны Их танхимд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад нийт 40 албан хаагч хамрагдсан бөгөөд Удирдлагын академийн багш, доктор Д.Мөнхчулуун (Ph.D) төрийн албан хаагчийн манлайллын болон харилцааны ур чадвар, ёс зүй, хувь хүний болоод байгууллагын имидж бүрдүүлэлт зэрэг олон чухал сэдвээр сургалт орлоо.
Сургалтын үеэр төрийн албан хаагч бусдыгаа үлгэрлэн манлайлан ажиллах, харилцаа, хандлага, ёс зүйн хувьд мэдрэмжтэй байж бусдыг ойлгон ухаалгаар нөлөөлөх, байгууллагын үйл ажиллагааны онцлог, соёлоос хамааран өөрийн байгууллагын өвөрмөц дүр төрхийг бий болгох зарчмуудыг баримтлан ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн үр дүнтэй сургалт боллоо.
Шинэ коронавирусийн халдвар тархаж буй энэ үед сургалтад хамрагдсан нийт албан хаагчид амны хаалтаа зүүн, зайг баримтлан заавар зөвлөмжийг ханган ажиллалаа.