Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, ялгаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан гарсан зорилтот жилийн төлөвлөгөөнөөс Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаа билээ.

Зорилтот жилийн хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийх төлөвлөгөөний дагуу хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвших зорилгоор нутгийн захиргааны байруудад хогоо ангилах дадал, хэвшлийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Бизнес инкубатор-Баянхошуу дэд төвд хогийг эх үүсвэр дээр дөрвөн өнгөөр ангилан ялгах зориулалттай  хогийн савыг шинээр хийж байрлуулан, ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна.

Цаашдаа хог хаягдлыг НЗЗ-ны байр тус бүр дээр ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг байршуулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, ялгаж эхэллээ Reviewed by on . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан гарсан Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »