Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэлт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу дэд төв буюу Бизнес инкубатор төв шинээр ашиглалтад орсон бөгөөд тус байрыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар хүлээн авч байр ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцан ажиллаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв албан ёсны нээлтээ хийн гэр хорооллын иргэд амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ.
Нээлтэд байгууллагаа төлөөлөн захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг болон үйлчилгээний албаны дарга М.Алтантуяа нар оролцлоо.
Ц.Батсайхан менежертэй Баянхошуу дэд төвийн хамт олондоо иргэд олон нийтэд үйлчлэх эрхэм ажилд нь амжилт хүсье.