Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зарим нутгаар байгаль, цаг агаарын гаралтай гамшигт болон аюулт үзэгдэл болохоор байгааг хэвлэл мэдээллээр мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Байр ашиглалтын алба, Үйлчилгээний алба хамтран цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байруудын гадна орчны аюулгүй байдалд үзлэг хийж, ус зайлуулах хоолойн бөглөрөл байгаа эсэхийг шалган, дээврийн сул төмрийг засаж янзаллаа.