Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд зарим нутгаар байгаль, цаг агаарын гаралтай гамшигт болон аюултай үзэгдэл болохоор байгааг хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тиймээс галлагааны үед анхаарал болгоомжоо сулруулалгүй угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.