“Цэцэгжүүлэлт хийх, цэцэг, ногоон байгууламжийг арчлах” сэдвээр сургалт зохион байгууллаа

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу тавдугаар сард бүх нийтээр мод тарих өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын үйлчилгээний ажилчид жил бүр уламжлал болгон НЗЗ-ны байрууд, НҮНТөвүүдийн гадна талбайд мод, бут, сөөгний үрсэлгээг суулган цэцэг тарих ажлыг зохион байгуулдаг.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын гацуурт говь” ТББ, болон “Casa Arte” компанийг үүсгэн зохион байгуулагч, “Shambala 2030”, “Ногоонбаатар 2021” төслүүдийн удирдагч Б.Шижирбатыг урин “Цэцэгжүүлэлт хийх, цэцэг, ногоон байгууламжийг арчлах” сэдвээр НЗЗ-ны байрууд, НҮНТөвүүдийн нийт 15 багийн ахлагчдад хөрс, хөрсийг эрүүлжүүлэх, мод тус бүрийн онцлог, мод суулгасны дараах усалгаа, арчилгаа, болон тасалгааны нөхцөлд нимбэг, алимны модыг тарих арга, аргачлалын талаар онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.

“Цэцэгжүүлэлт хийх, цэцэг, ногоон байгууламжийг арчлах” сэдвээр сургалт зохион байгууллаа Reviewed by on . Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу тавдугаар сард бүх нийтээр мод тарих өдөр Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу тавдугаар сард бүх нийтээр мод тарих өдөр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »