Олон улсад тархаад буй /COVID-19/ коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу Нийслэлийн Засаг захиргааны I, II, III, IV, V байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Дүнжингарав, Мишээл, Оргил, болон Баянхошуу дэд төвийн нийтийн эзэмшлийн талбай, оффисын өрөө бүхий нийт 39.836.1м2 талбайд өндөржүүлсэн бэлэн байдлаар өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж байна.
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж авсны дагуу хүний эрүүл мэндэд сөрөг хор нөлөө үзүүлэхгүй зориулалтын бодисоор Нийслэлийн Засаг захиргааны I, II, III, IV, V байруудын 8.403.6м2 талбайд ажлын өдрүүдэд 2 удаа тогтмол халдваргүйжүүлэлт хийж байна.
Мөн үйлчилгээний ажилчид хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу ашиглан хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг хлор агуулсан уусмалаар халдаргүйжүүлж, цэвэрлэгээ үйлчилгээний дараа цэвэрлэгээний алчуур хэрэгслийг тогтмол ариутган ажиллаж байна.