Урин дулаан цаг ирж гадуур зорчих бага насны хүүхэд, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Тиймээс “Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, цэр, шүлс, хогоо ил задгай хаяж орчныг бохирдуулахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглэх зөвлөмжийг тухай бүр өгч ажиллаж байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын орчны ариутгал халдваргүйжүүлэлт, спиртэн суурьт гар ариутгагч байршуулсан эсэх зэрэгт тогтмол хяналт тавин ажиллаж байна.