Дадлага сургуулилтын хатуу хөл хорионы үеэр нийслэлийн засаг захиргааны байруудад өндөржүүлсэн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллалаа

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй НЗЗ-ны 1, 2, 3, 4 дүгээр байруудад өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллалаа. Үүнд: Нийслэлийн Засаг захиргааны 4-н байранд өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай хувцас хэрэглэлийг өмссөн 13 ажилтан 07:00 цагаас 08:00 цагийн хооронд ажилтан, албан хаагчдын халууныг үзэн, гарыг ариутгаж нэвтрүүлсэн. 08:00 цагт орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Нийслэлийн Засаг захиргааны 4-н байранд нийт 908 албан хаагч хөл хорионы дэглэмийг сахин, хариуцлагатайгаар албан үүргээ гүйцэтгэн ажиллалаа.

Хатуу хөл хорионы дэглэмийн үеэр байруудад ажлын өрөө, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, узель, ажилчдын өрөөнд их цэвэрлэгээг хийж, 4–н байрны нийт 24131.9м2 бүхий талбайд ариутгал халдваргүйтгэлийг 2 удаагийн давтамжтайгаар хийн ажилласан.

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 сарын 16-ны өдөр батлагдсан “Амны хаалтаа зүүцгээе” аяны хүрээнд “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, халдвараас сэргийлэх эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “АМНЫ ХААЛТ- ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА” уриалга гарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ТАХ-ыг уриалж, челленж хөдөлгөөнийг эхлүүлсэн. Цайны цагаараа тус челленж хөдөлгөөний хүрээнд НЗЗ-ны 2 дугаар байрны үйлчилгээний албаны ажилчид уриалга бүхий видео бичлэгийг хийсэн бөгөөд НЗЗ-ны 4 дүгээр байрны ажилчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж цагийг зөв зохистой өнгөрүүллээ.

Дадлага сургуулилтын хатуу хөл хорионы үеэр ямарваа нэгэн зөрчилгүй ажиллалаа.

Дадлага сургуулилтын хатуу хөл хорионы үеэр нийслэлийн засаг захиргааны байруудад өндөржүүлсэн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллалаа Reviewed by on . Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг д Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг д Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »