Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаатай холбогдуулан 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын хамт олон Буянт-Ухаа спортын ордонд халдварт цар тахлын үед ажиллахад зориулагдсан 300 ортой эмнэлгийн бэлтгэл ажил болох халдваргүйжүүлэлтийн хэсэг, үйлчлүүлэгчдийн хувцас солих өрөө, хоолны өрөөний бэлэн байдлыг ханган хаягжилт, дуугүй хөтөч тэмдэг тэмдэглэгээг хийж тохижуулсан ба мөн тус газрын цэвэрлэгээ үйлчилгээг 24 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэн холбогдох албаны удирдлагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.