Өвөл цагийн горимд шилжсэнтэй холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараа оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг захиргааны байруудын инженерийн байгууламжийн хэвийн жигд, найдвартай ажиллагааг хангах, байруудын дотоод журмын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг захиргааны байруудад хариуцлагатай эргүүлийн үүргийг Захиргаа, санхүү хэлтсийн албан хаагчид гүйцэтгэн ажилладаг.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/60 дугаар тушаалаар “Хариуцлагатай эргүүл” хийх Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчдын хуваарийг баталсан.
Энэхүү тушаалын хэрэгжилтэд Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа хяналт тавьж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүл, жижүүрээр ажилласан албан хаагчид байгууллагын шуурхай зөвлөгөөнд тухай бүр танилцуулан ажилласан.
Хэрэгжилтийн хугацаанд НЗЗ-ны байруудын инженерийн байгууламж, шугам сүлжээнд аливаа гэмтэл доголдол, зөрчил дутагдал гараагүй ажиллалаа.