Нийслэлийн Засаг захиргааны байруудад халдвараас урьдчилан сэргийлэх, үүднээс хаалганы бариул, лифтний товчлуур, үүдний гишгүүр зэрэг хүний байнга хүрдэг хэсгийг 2 цаг тутам спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн бодисоор халдваргүйжүүлж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагатай хамтран 2020 он 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхошуу дэд төвийн нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.
Мөн зөвхөн амны хаалт зүүсэн төрийн албан хаагч, иргэдийн халууныг хэмжин, гар ариутгагч спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн уусмалаар гарыг ариутган нэвтрүүлэн ажиллаж байна.