Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь шинэ коронавирусын халдвар гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг захиргааны 5-н байр, Нийслэлийн үйлчилгээний төвийн 4-н салбар болон Баянхошуу дэд төв зэрэг байруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Мөн нутгийн захиргааны байруудад өдөрт дунджаар 3500 гаруй төрийн албан хаагчид болон иргэд нэвтэрч байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тогтмол халууныг хэмжин, ариутгагч бодисоор гарыг халдваргүйжүүлэн нэвтрүүлж байна.