Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын Б зааланд боллоо.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Газрын ШАХ ажилтан Л.Аминзул, Амралт, баяр ёслолын өдрүүдээр гарсан хариуцлагатай эргүүл жижүүрийн талаар БАА-ны дарга Г.Батзаяа, Хан уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүл хийсэн ажлын тайланг Үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Галмандах нар танилцуулав.
2020 оын 03 дугаар сарын 02-ны өдөр болсон Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар яригдсан асуудал болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар:
- Албаны болон хувийн ажлаар төрийн албан хаагчид гадагшаа зорчихгүй байх;
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож бататгах;
- Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баталсан А/268 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах;
Цаг үетэй холбоотой дараах үүрэг даалгаврыг өгөв.
- Ойрын өдрүүдэд цас их орж байгаатай холбогдуулан гадна орчны 50м талбайн цэвэрлэгээг үйлчилгээг сайтар хийх; менежерүүд өөрсдөө биеэр харж хяналт тавих;
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож бататгах;
- Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/268 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдын судалгааг гаргаж, цаг ашиглалт, ажил цалгардуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах;