Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг өргөжүүлэхгүй байх үүднээс 2020 он 03 дугаар сарын 10-ны өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран Нийслэлийн Засаг захиргааны байруудад давтан ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийлээ.
Өдөр тутмын үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэх бодисыг шинээр найруулан шат, цахилгаан шат, хаалганы бариул, хаалга, ширээ сандал, компьютерийн гар, хулгана, суурин утас гэх мэт хүний байнга хүрэх хатуу гадаргууг 0.015%-ийн жавелионы уусмалаар, ариун цэврийн өрөөнүүдийг 0.03%-ийн жавелионы уусмалаар 2 цаг тутам шүршиж, чийгтэй цэвэрлэгээг хийн халдваргүйтгэж байна.
Мөн үйлчилгээний ажилчид нэг удаагийн хамгаалалтын хэрэгслийг зүүж ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг найруулан цэвэрлэгээ үйлчилгээндээ хэрэглэн ажиллаж байна.
Хангарди ордонд нийт 8976м2 талбайд халдваргүйтгэлийг хийн ажиллалаа.