Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь өндөржүүлсэн бэлэн байдлаар эргүүл хийн ажиллаж байна.

Нийслэлийн онцгой комиссоос “Шинэ коронавирус /covid-19/-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч эргүүлээр ажиллах хуваарь” баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 сарын 18 өдрийн 03/846 дугаар албан бичгээр хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/14 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллах эргүүлийн хуваарь батлан гаргасан.

Хуваарийн дагуу нийт ажилтан, албан хаагчид ажлын тусгай горимд шилжин сар шинийн баярын өдрүүдэд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад эргүүлийн үүргийг гүйцэтгэн иргэдэд амны хаалт тогтмол зүүх, олон нийтийн газар нус цэр, хогоо ил задгай хаяхгүй байх талаар анхааруулга, зөвлөмж өгч ажилласан.

Иргэд төр засгаас гаргасан шийдвэр, зөвлөгөөг хүндэтгэн эргүүлээр ажиллаж буй төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг хүлээн авч амны хаалтаа тогтмол зүүж хэвшээд байна. Хариуцсан хорооны нутаг дэвсгэрт энэ хугацаанд гарсан ноцтой зөрчил байхгүй болно.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь өндөржүүлсэн бэлэн байдлаар эргүүл хийн ажиллаж байна. Reviewed by on . Нийслэлийн онцгой комиссоос “Шинэ коронавирус /covid-19/-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч эргүүлээр ажиллах хуваар Нийслэлийн онцгой комиссоос “Шинэ коронавирус /covid-19/-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч эргүүлээр ажиллах хуваар Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »