Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2020 оны анхны шуурхай зөвлөгөөн 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын А зааланд боллоо.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг, 2019 оны газрын даргын ажлын хэсэг байгуулсан тушаалуудын биелэлт, тайлан болон ЗСХ-ийн албан хаагчдын цаг ашиглалтын талаар ДХШҮ-ний ажилтан Т.Итгэл, Албан тушаалд дэвшин томилогдож буй албан хаагчдыг захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа албан хаагчдад танилцуулав. Мөн Нийслэлийн удирдах ажилтнуудын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд яригдсан асуудал болон шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Орлогч дарга С.Доржсүрэн албан хаагчдад танилцуулав.
НУАШЗ-өөс өгсөн үүрэг даалгавар:
- “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах;
- 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэж байгаа төрийн албан хаагчдад илүү цагийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг хангаж, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулж ажиллах;
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага, нэгжийн болон албан хаагчдынхаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
Мөн байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж танилцуулах;
- 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалинг 8%-иар нэмэх болон төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл олгох талаарх шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох тушаал шийдвэрүүдийг гаргах, үүнтэй уялдуулан төрийн байгууллагад ажилласан жилийг нь үнэн зөв тодорхойлж албан хаагч бүрт танилцуулан гарын үсгээр баталгаажуулах;
- Орлогын төлөвлөгөөг хуваарилах, танилцуулах;
- Байр ашиглалтын гэрээг шинэчилж хийх
- Яармаг дахь Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын шинэ байр хэдийд ашиглалтанд орох, нүүх асуудлын талаар тал талаасаа мэдээлэл авч нэгтгэн танилцуулах;