Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарын хурлын А зааланд боллоо.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг, 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Хариуцлагатай эргүүл жижүүр хийсэн талаар Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд НЗД-ын 2019 оны А/1343 дугаар захирамжаар баталсан болзолт уралдааны удирдамж болон бусад мэдээллийг ЗСХ-ийн Ч.Шинэчимэг, НЗД-ын 108 дугаар захирамж болон мэдээллийн аюулгүй байдлын талаар ХЭТШХХАжилтан Э.Хоролдулам нар албан хаагчдад танилцуулав.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн болон 02 дугаар сарын 03-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд яригдсан асуудал болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар:
- Ажлын байр болон ойр орчмыг цэвэрхэн байлгаж өнгө үзэмжийг сайжруулах
- Үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байх, биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээг хамтад нь авч байх;
- Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоол, НЗД-ын 108 дугаар захирамж болон Нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр хурлын тэмдэглэлийн биелэлтэнд анхаарах;
- Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх,
- НЗЗ-ны байрууд дээр Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
Цаг үетэй холбоотой дараах үүрэг даалгаврыг өгөв.
- НЗЗ-ны байрууд болон НҮНТ-үүд, Баянхошуу дэд төв дээр сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цэвэрлэгээ үйлчилгээг хийх, эвдэрч хэмхэрсэн зүйлүүдийг засаж янзлан өнгө үзэмжийг сайжруулах.
- НЗЗ-ны байрууд болон НҮНТ-үүд, Баянхошуу дэд төв дээр Коронавирусээс урьдчилэн сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.
- Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад төлөвлөгөөнүүдийг боловсруулж газрын даргад танилцуулах.
- Тэтгэвэрт гарч байгаа ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах
- Сайжруулсан түлшний борлуулалтанд 24 цагийн хяналт тавих, 4 дүгээр хороонд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тараах албан хаагчдын хуваарийг гаргах,
- ХАСХОМ-ийг цаг хугацаанд нь өгч дуусгах.